Тавтай морилно уу

Аяллаа Эхлүүлье

Бид гэж хэн бэ?

Алсын хараа

Харилцагч болон ажилтантайгаа АНД -ын барилдлага тогтоож, үнэ цэнэтэй оюун санааны ХАЙРХАН бүтээнэ.

Эрхэм зорилго

Андын барилдлагатай чадварлаг багт түшиглэн дижитал технологи, програм хангамжийн сайн туршлагыг хэрэглэгчдийн онцлогт тохируулан нэвтрүүлж, тогтвортой хэвшүүлэх замаар хамтын үнэ цэнэ бүтээнэ.

Үнэт зүйлс

  • Хариуцлагатай, итгэлтэй андын харилцаа.
  • Чадварлаг, туршлагатай хамт олон.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг.
  • Өндөрт сүндэрлэх технологийн хайрхан бүтээх чин хүсэл.

Удирдлагын мэндчилгээ

“Анд хайрхан” ХХК – ийн танилцуулгаар цагаа гарган танилцаж байгаа таньд баярлалаа.

Бид харилцагч байгууллагадаа сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлснээр андын барилдлага тогтоолоо гэж үздэг. Бидэнтэй зорилгоо нэгтгэн хамтран ажилладаг хүн бүр бидний анд найзууд болдог. Бид сайхан амьдрах гэдэг ойлголтыг ердөө л зөв амьдрах, нэгэндээ туслах гэдэгт итгэдэг. Тиймээс бид бусдад туслаж дэмжихийг хичээснээр бидний ажил бүтдэг.

Бизнесийн байгууллагыг тогтвортой, өсөлттэй, ашигтай ажиллуулах нь удирдагч бүрийн зорилго. Харин бид танай байгууллагын үр ашигт бүтээмжийг нэмэгдүүлж чадах мэдээлэл технологи, програм хангамжийн үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго байдаг.

Таны бизнест болон хувийн амьдралд амжилт ерөөе.

Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбадрал

Үйлчилгээ

Системийн автоматжуулалт

Аутсорсингийн үйлчилгээ

Үүлэн технологид суурилсан програм хангамжийн цогц шийдэл

Асуудал шийдвэрлэх вэб системийн хөгжүүлэлт

Ухаалаг утас, төхөөрөмжийн аппликэйшн хөгжүүлэлт

Эд юмсын интернэт хөгжүүлэлт (IOT)

Техник хангамжийн шийдэл, нийлүүлэлт

Менежментийн Ре-инжинеринг загварчлал

Бүтээгдэхүүн

Шүдний эмнэлэгийн үйл ажиллагааг автоматжуулах онлайн платформ

Үүлэн технологид суурилсан цахим эмнэлэгийн систем

Замын ажлын төсөв, хяналтын нэгдсэн систем

Үйл ажиллагаандаа баримталдаг зарчим

Бид програм хөгжүүлэлтэнд 8 процессыг хатуу мөрдлөг болгон ажилладаг

  • Компанийн танилцуулга, хүний нөөц, системийн хөгжүүлэлт, суурилуулалт, туршилт тестлэлт, нутагшуулалт, хэвшүүлэлт, сургалт, хүлээлгэн өгөх, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг багтана.

  • Системийн шаардлагыг бүрэн тодорхойлж, технологийн сонголтыг оновчтой хийж, ажиллах хүний нөөцийг томилон хуваарилж, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулна.

  • Шаардлагын мэдээлэлд суурилан системийн бүтэц, бүрэлдэхүүн, үндсэн архитектур болон дизайн тэдгээрийг турших тестлэх нөхцөлүүдийг загварчилна.

  • Үндсэн дизайн болон архитектурын хүрээнд системийн модуль болон бүрэлдэхүүн хэсгүүд, тестлэх нөхцөлүүдийг програмчлах, хөгжүүлэх, тестлэх, алдааг засварлах, баримтжуулах ажлуудыг цогцоор хийнэ.

  • Системийн суурилуулалт, нэвтрүүлэлт, туршилт тестлэлт, нутагшуулалт, зүгшрүүлэлт, сургалт явуулах, хүлээлгэн өгөх

  • Нэвтрүүлэн ашиглах хугацаанд алдааг илрүүлэх, засварлах. Захиалагчийн хүсэлтийн дагуу системд өөрчлөлт оруулах, нэмэлт хөгжүүлэлт хийж, хэрэглэгчийн хүсэлтээр өргөтгөж болно.

  • Хэрэглэгчийн шаардлагыг хангаж, төслийг амжилттай хэвшүүлж, захиалагч болон гүйцэтгэгч талууд харилцан ашигтай, сэтгэл ханамжтай хамтран ажиллаж бизнесийн найрсаг андын барилдлагатай харилцааг бий болгоно.

  • Тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллаж, харилцагч найз компаниудаар дамжуулан дараа дараагийн найз нөхдийн хүрээг тэлж бизнессээ тэлэх бодлоготой ажиллана.

Менежментийн баг

Б.Эрдэнэбадрал

Гүйцэтгэх захирал “Анд Хайрхан” ХХК

Вэбэд суурилсан програм хангамж хөгжүүлэх чигэлэлээр 14 жилийн ажлын туршлагатай. Англи хэлтэй. АНУ-ын Махариши Олон Улсын Их Сургуулд Компьютерийн шинжлэх ухааны магистр, ШУТИС Математик загварчлалын бакалавр. Лидер Вишн Групп ХХК шийдлийн архитект, Information Control Company (G2O) USA,Java хэлний ахлах хөгжүүлэгч, Columbus, Ohio, Авлигатай тэмцэх газарт Мэдээллийн технологийн мэргэжилтэн, Програм хөгжүүлэгч, МИТПС ХХК -д ахлах хөгжүүлэгч, Анод Банкинд Програм хөгжүүлэгчээр тус тус ажилласан туршлагатай. АНУ-ын Охаё мужийн төрийн албан хаагчдийн тэтгэврийн систем, Хөрөнгө орлогын мэдүүлгийн систем, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн систем, “MedSoft” Эрүүл мэндийн салбарын мэдээллийн систем зэрэг томоохон програм хангамжийн төслүүдийг хөгжүүлэх болон удирдан ажиллаж байсан туршлагатай.

Б.Эрдэнэбаяр

Програм хөгжүүлэлтийн захирал “Анд Хайрхан” ХХК

Програм хангамжийн чиглэлээр 15 жилийн туршлагатай. Англи хэл, орос хэлтэй. Харьковын Их Сургууль, Иркутск, Оросын холбооны улсад хэрэглээний математик, програмчлал мэргэжилтэй. БОАЖЯ-ны Уст цэгийн тооллогын мэдээллийн сан, “MedSoft” Эрүүл мэндийн салбарын мэдээллийн систем, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн бүртгэл, онлайн статистик, мэдээ тайлангийн програм, Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, сунгах, хянах, эргэн мэдээлэх зэрэг хөдөлгөөний нэгдсэн бүртгэл, тайлангийн системийг хөгжүүлэх ажилд, Торгуулийн шинэ систем хэрэгжүүлэх, техник хэрэгсэл, програм хангамж нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүдийг удирдан хөгжүүлж ажилласан туршлагатай.

Г.Бямбадорж

Бизнес захирал “Анд Хайрхан” ХХК

Бизнесийн удирдлага, менежментийн 14 жилийн ажлын туршлагатай. Англи, Солонгос хэлтэй. ШУТИС-ийг Математик загварчлал мэргэжлээр, Солонгос улсад Korea Aerospace University-г Бизнесийн удирдлагын мастер зэрэгтэйгээр тус тус төгссөн. “Нүүдэлчин групп” ХХК-д Гүйцэтгэх захирал, Бизнес хөгжил маркетингийн захирал, мөн тус компанийн харъяа УУҮО ХХК-ийн Хүний нөөц харицсан захирал; “Алтан Жолоо групп” ХХК-ийн Бизнес хөгжил маркетингийн захирал, “Ачит Ихт” ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер, “Тесо” Корпорацийн Стратеги, Хөрөнгө оруулалтын захирал зэрэг албан тушаалуудад ажиллаж стратеги, хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдаж, хэрэгжүүлж байсан туршлагатай. Түүнчлэн 20 гаруй бизнес төсөл удирдан хэрэгжүүлсэн, компанид бизнесийн ба санхүүгийн модель, компанийн засаглал, стратегит хүний нөөцийн удирдлага, чадамжийн менежент, Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем /BSC/ ба KPI гүйцэтгэл, бизнес ре-инжинеринг чиглэлээр мэргэшсэн.

Холбоо барих

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг-14200,
Ерөнхий сайд А.Амарын гудамж,
Туушин ХХК байр, 303 тоот

Утас:

+976 90708953

Ачаллаж байна
Танд баярлалаа